“Asiana Airlines” Сан-Франциско руу нислэг үйлдэхгүй

Хуучирсан мэдээ: 2014.11.14-нд нийтлэгдсэн

“Asiana Airlines” Сан-Франциско руу нислэг үйлдэхгүй

 

Өмнөд Солонгосын Засгийн газраас “Asiana Airlines” компанийг өнгөрсөн жилийн осолд аюулгүй ажиллагааны дүрэм зөрчсөн гэх үндэслэлээр АНУ-ын Сан-Франциско хот руу 45 хоног нислэг үйлдэхийг нь цуцалж шийтгэжээ. Энэ хугацаанд Инчён, Сан-Франциско хотын чиглэлд өөр авиа компаниуд нислэгийг нэмэгдүүлэх арга хэмжээ авах гэнэ. Харин “Asiana Airlines” компанийн зүгээс Өмнөд Солонгосын Газар, дэд бүтэц, тээврийн яамны энэ шийдвэрийн эсрэг хуулиар заргалдахаар зэхэж буй гэнэ. “Asiana Airlines” компани өдөр бүр Сан-Франциско хот руу нислэг үйлддэг аж.

 

Өмнөд Солонгосын “Asiana Airlines” компанийн Боинг 777 онгоц өнгөрсөн долдугаар сард АНУ-ын Сан-Франциско хотноо газардах үедээ осолдож, гурван зорчигч амь үрэгдсэн юм. 180 гаруй зорчигчтой Боинг 777 онгоц осолдсон шалтгааныг нисгэгчийн буруутай үйлдлээс болсон гэж үзсэн байна.

 

Өмнө нь өнгөрсөн зургадугаар сард тус компанийг ижил шалтгаанаар Номхон далайн Сайпан арал руу нислэг үйлдэхийг нь долоо хоногийн хугацаагаар цуцалж байжээ.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: Wall Street Journal

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж