ХЭҮК Өмнөговь аймгийн ИТХ-тай хамтран ажиллахаар боллоо

Хуучирсан мэдээ: 2014.11.14-нд нийтлэгдсэн

ХЭҮК Өмнөговь аймгийн ИТХ-тай хамтран ажиллахаар боллоо

Өмнөговь аймагт иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийн хэрэгжилтийг сайжруулах зорилгоор Хүний эрхийн Үндэсний Комисс Өмнөговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хамтран ажиллахаар 2014 оны 11 дүгээр сарын 14-нд санамж бичиг байгууллаа. Хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын Үндсэн хууль, олон улсын гэрээ, конвенц болон үндэсний хууль тогтоомжоор баталгаажсан иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн хэрэгжилтийн байдалд судалгаа, дүн шинжилгээ хийж ажиллах ажээ. Мөн Өмнөговь аймагт уул уурхайн хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд хүний эрхэд нөлөөлөх байдлыг үнэлэх, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн хэрэгжилтийг хангахын тулд шаардлагатай тохиолдолд нийтийн эрх ашгийг хамгаалан төлөөлөн нэхэмжлэл гаргах, нөлөөллийн үйл ажиллагаа явуулах зэрэг ажлыг зохион байгуулах юм байна.

Хоёр жилийн хугацаатай тус Санамж бичигт уул уурхайн бүс нутагт ажиллаж, амьдарч буй иргэдийг чадавхжуулах, хүний эрхийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх сургалт, сурталчилгааны ажлыг шат дараалан хэрэгжүүлэхээр тусгажээ.

Т.ДАРХАН

 

   

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж