Дөнгөж саяхан Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл хуралдаж, Ч.Сайханбилэгийг Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр шийдвэрлэлээ. АН-ын УИХ дахь бүлгээс Р.Амаржаргалыг нэр дэвшүүлэхээр болсон. Тэгвэл өнөөдөр энэ асуудлаар АН-ын ҮЗХ дахин хуралдахаар товоо гаргаад байгаа. Дээрх хоёр нэр дэвшигчийн аль нь Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшихийг ҮЗХ шийдвэрлэнэ. Өөрөөр хэлбэл, ҮЗХ-ноос олон санал авсан нь Ерөнхий сайдад нэр дэвших юм.
Ж.ЭРХЭС