Тагнуулынхан мессежний эзнийг тогтоожээ

Хуучирсан мэдээ: 2014.11.14-нд нийтлэгдсэн

Тагнуулынхан мессежний эзнийг тогтоожээ

УИХ-ын нэр бүхий гишүүдийн бүрэн эрхэд халдаж, тэдний гар утаснаас зүй бус мессежийг тараасан үйлдэл гарсан. Уг асуудлыг шалгаж, тодруулах үүргийг УИХ-ын дарга болон УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос ТЕГ-т өгсөн юм.  ТЕГ-аас энэ асуудлаар шалгалт хийгээд дүнг нь УИХ-ын Тусгай хяналтын дэд хороонд танилцуулсан талаар албаны эх сурвалж мэдээллээ.

Шалгалтаар уг мессежний асуудалд УИХ-ын гишүүн холбоотой байж болох нөхцөл байдал үүссэн бөгөөд энэ нь УИХ-ын гишүүний халдашгүй  бүрэн эрхтэй хамааралтай тул цаашид шалгалтыг зохих хууль журмын дагуу явуулах эрх нь УИХ-д байгаа талаар танилцуулсан байна.

М.ЯЛАЛТ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж