“Blue Moon” арт галерейн гишүүн уран бүтээлч Э.Гансүхийн “Зүүдлэгдээгүй зүүд” уран бүтээлийн бие даасан үзэсгэлэн арваннэгдүгээр сарын 17-27-ны хооронд “Blue Moon” арт галерейн үзэсгэлэнгийн танхимд уран зураг сонирхогчдын хүртээл болох гэж буй.
Уран бүтээлч Э.Гансүх 2005 онд Дүрслэх урлагийн дээд сургуулийн монументаль уран зургийн ангийг төгсөж түүнээс хойш идвэхитэй уран бүтээлээ туурвижээ. Зураач Э.Гансүхийн хувьд арван жилийн өмнөөс морины шинжийг судлах судалгаагаа эхэлсэн бөгөөд уран бүтээлийнх нь гол сэдэв нь морь ажээ.
Зүүдний ертөнцөд өнгөрсөн, одоо, ирээдүй үл хязгаарлагддаг учир өвөг дээдсийнхээ Монголч сэтгэлгээг дүрсэлсэн 30 гаруй бүтээлүүдийг эл үзэсгэлэндээ тусгаж өгсөн байна.
“Зүүдлэгдээгүй зүүд” үзэсгэлэнгийн нээлт арваннэгдүгээр сарын 17-нд 18.00 цагт “Blue moon” үзэсгэлэнгийн танхимд болно.
Э.ТЭКҮ