Барилгын ослын хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2014.11.14-нд нийтлэгдсэн

Барилгын ослын хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ

Увс аймгийн Улаангом сумын III багт “Цагаан хөшөө” ХХК-ны барьж буй 50 айлын орон сууцны барилгын ажлыг гүйцэтгэж байсан ажилчин энэ сарын 8-нд барилгаас унаж амь насаа алдсан. Энэ хэргийг Увс аймгийн прокурорын газар бүртгэл хяналтанд авч, аймгийн цагдаагийн газрын хэрэг бүртгэгч, хошууч Я.Баттулга шалгаж эхэлжээ.

Шалгалтын урьдчилсан дүнгээс үзэхэд талийгаач нь өрлөгт ашиглах тэрэгтэй шаврыг дээш өргөгч техник болох подемоор дөрвөн давхар руу оруулах үедээ тэрэгтэй шаврын хамт унасан байж болзошгүй аж. Одоогоор хохирогчийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоох, шинжээчийн дүгнэлт гаргах зэрэг ажиллагааг хийж байна УЕПГ-аас мэдээллээ.

Д.ЖАРГАЛ


 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж