AT&Т компани энэ оны дөрөвдүгээр сард нислэгийн үед хэрэглэгчид 4G сүлжээ ашигладаг болох боломжийг олгохоор ажиллаж эхэлсэн тухайгаа зарласан билээ. Уг төслийн ажил ирэх 2015 оны сүүл гэхэд бүрэн дуусаж, онгоцоор нисэх үедээ зорчигчид 4G сүлжээг ашиглаж эхлэнэ хэмээн амлаж байсан юм.
Харин тус компанийн хэвлэлийн төлөөлөгч Emily Edmonds “Нислэгийн салбарын холбооны сүлжээг сайжруулах хөрөнгө оруулалтын багцыг судалж үзээд бид уг төслийг үргэлжлүүлэхгүй байхаар шийдсэн” хэмээн мэдэгджээ.
Үүний оронд тус компани DirecTV болон Мексикийн тээвэрлэгч Iusacell зэрэг компаниудад 2,5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийн ажиллахаар болсон байна.
Энэхүү мэдэгдлийн дараа нислэгийн WiFi үйлчилгээг үзүүлэгч Gogo компанийн ханш 8 хувиар унаж, хүндхэн байдалд оржээ.
Т.БИЛГҮҮН