Бүртгэлгүй малын эм худалдаалж буй зөрчил илэрчээ

Хуучирсан мэдээ: 2014.11.14-нд нийтлэгдсэн

Бүртгэлгүй малын эм худалдаалж буй зөрчил илэрчээ

МХЕГ-ын улсын байцаагчид мал эмнэлэг болон малын эмийн сангуудад “Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай” хууль, холбогдох дүрэм, журмын шаардлагыг хэрхэн хэрэгжүүлж байгааг шалгаж хяналт тавьжээ. Шалгалтанд 21 аймаг, нийслэлийн нийт 372 мал эмнэлгийн дэргэдэх болон 32 бие даасан малын эмийн сан, гурван жижиг амьтны мал эмнэлгийг хамруулсан байна.

Шалгалтын явцад 21 аймаг, нийслэлийн хэмжээнд хуурамч шошготой малын эм, бэлдмэл илрээгүй боловч цөөнгүй зөрчил илэрчээ. Тодруулбал,

-Ховд, Сүхбаатар, Сэлэнгэ, нийслэлийн мал эмнэлгийн дэргэдэх болон бие даасан малын эмийн сангуудаар ОХУ, БНХАУ, Солонгос Улсын малын эмийн улсын бүртгэлд бүртгүүлээгүй, чанарын баталгаагүй нийт 27 нэр төрлийн эм, бэлдмэлийг худалдааны төв болон малын эмийн сангуудаар борлуулж байгаа,

-Сэлэнгэ, Дорнод, Дундговь, Баянхонгор, Дорноговь, Сүхбаатар аймагт хүчинтэй хугацаа дууссан нийт 37 нэр төрлийн эм, бэлдмэлээр үйлчилгээ явуулж байгаа,

-Өвөрхангай, Баянхонгор, Сүхбаатар, Дорнод аймгийн мал эмнэлгийн ажил үйлчилгээний нэгжүүд болон малын эмийн сангууд нь эмийг зориулалтын бус газар хадгалдаг, мэргэжлийн бус хүнийг эм барих үйл ажиллагаанд оролцуулдаг, малын эм, биобэлдмэл хадгалах зориулалтын агуулахгүй, нунтаг эмийн бодисуудыг жижиглэнгээр савлаж худалдаалахдаа хаяг, хэрэглэх заавар, тэмдэглээ бичилгүйгээр худалдаалж байгаа;

-Увс, Завхан, Дундговь, Булган,  Сүхбаатар, Дорнод аймаг – мал эмнэлгийн дэргэдэх болон бие даасан малын эмийн сангууд эм ханган нийлүүлэх байгууллагуудаас эм, бэлдмэлийн цуврал бүрийн чанарын баталгаажилтын шинжилгээний дүнг авч хэвшээгүй, шинжилгээний дүгнэлтийг дагалдуулж авахгүйгээр эм бэлдмэлийг худалдан борлуулж байгаа зэрэг зөрчил илэрсэн байна.

Д.ЖАРГАЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж