Шинэ Ерөнхий сайд намын дарга болохгүй

Хуучирсан мэдээ: 2014.11.14-нд нийтлэгдсэн

Шинэ Ерөнхий сайд намын дарга болохгүй

УИХ-ын дарга З.Энхболд ирэх сарын 8-нд болох намын их хурлаараа  намын даргад нэрээ дэвшүүлэхээ твитер хуудаснаа мэдээлсэн. Харин өнөөдөр хэвлэлийнхэнд энэ талаар тодорхой хариулт өглөө. Түүний хариултаас Р.Амаржаргалыг Ерөнхий сайдаар дэмжүүлж, харин өөрөө намын даргад өрсөлдөх нь тодорхой байгааг харж болно.

-ҮЗХ өнөөдөр хуралдаад Ерөнхий сайдад нэр дэвшсэн Р.Амаржаргалыг дэмжих эсэхээ шийднэ. Энэ утгаараа Ерөнхий сайдаар сонгогдсон хүн автоматаар намын дарга болох уу, эсвэл намын дүрмээ өөрчлөх үү?

-Үндсэн хуулиар Засгийн газар гүйцэтгэх удирдлагын байгууллага. Тэнд олон намын дарга орж суучихаад, олон тийшээ хараад байх  боломжгүй. Нэг хүний удирдлагаар явдаг гүйцэтгэх эрх мэдлийн байгууллага юм. Хуулийг МАН, АН, Шударга ёс эвслийнхээр биелүүлнэ гэдэг ойлголт байхгүй шүү дээ.  Тийм учраас олонхигүй тохиолдолд одоогийнх шиг Засгийн газарт намын удирдлага орох нь буруу гэж үзэж байгаа. Одоо Ерөнхий сайдад нэр дэвшигчийн хувьд  “Засгийн газарт хийх ажил хангалттай их байна, зөвхөн  өмнөх ажлаа хийе” гэдгээ бүлэг дээр хэлсэн. Тиймээс  үүнээс цааш Үндсэн хуулийнхаа дагуу олонхигүй болсон тохиолдолд намуудын удирдлагууд танхимаасаа гарахгүй байх санаа дэвшүүлж байгаа. Гүйцэтгэх удирдлага улстөрөөс хол, захиргааны байгууллага байх ёстой. Харин одоо бол олон намын дарга өөр өөр юм ярьдаг, Ерөнхий сайддаа захирагддаггүй байдал байна. Үүнийг  халъя гэж байгаа  хэрэг.

-Шинэ Засгийн газар давхар дээлээ тайлсан Засгийн газар байх уу?

-Ямар Засгийн газар байгуулах нь Ерөнхий сайдын хийх ажил. Бид Ерөнхий сайдаа баахан дарамталж, эцэст нь ажил хийх боломжгүй болгоод огцрууллаа. Ямар Засгийн газар байгуулах нь  Ерөнхий сайдын ажил болохоос бидний ажил биш.

С.ОТГОНСҮРЭН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж