Хуучирсан мэдээ: 2014.11.14-нд нийтлэгдсэн

Эх орныхоо нэрийг чамгүй олон жил дэлхийн алдартай театруудын тайзан дээр цуурайтуулсан уран бүтээлчдийн нэг гэвэл яахын аргагүй С.Саянцэцэг. Ахлах, дунд сургуулиа ОХУ-д дүүргэж улмаар Испани улсад 23 жил амьдарч өөрийн нэрийн тэмцээн, олон улсын хөгжмийн наадмыг зохион байгуулах болсон мэргэжлийн төгөлдөр хуурч тэрээр өөрийн бие даасан тоглолтоо арваннэгдүгээр сарын 21, 22-нд хийхээр зэхжээ.

Эл тоглолтонд түүнтэй олон жил хамтран ажилласан Австри, Испани, ОХУ-ын хөгжимчид хамтран тоглох юм байна. Түүний эхний өдрийн тоглолт Соёлын төв өргөөнд болох бол хоёр дахь өдрийн тоглолт “Crocus event hall” клубт болох юм байна.

Эхний өдрийн тоглолтын тасалбар 20 мянган төгрөг бол хоёр дахь өдрийн тоглолтын тасалбар 100, 150, 180 мянган төгрөгийн үнэтэй юм байна.

Хоёр дахь өдрийн тоглолтонд зориулж Испани улсаас тусгай вино авчруулж, Испани тогоочийн гарын хоолоор зочдоо дайлах гэнэ.

Э.ТЭКҮ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж