ТОП-20 индексийн багцад өөрчлөлт оруулна

Хуучирсан мэдээ: 2014.11.14-нд нийтлэгдсэн

ТОП-20 индексийн багцад өөрчлөлт оруулна

Монголын хөрөнгийн биржээс ТОП-20 индексийн багцад  өөрчлөлт оруулахаар болсон тухай мэдээллээ. Тодруулбал, ТОП-20 индексэд багтаж буй “Улаанбаатар зочид буудал” ХК-ийн үнэт цаасыг бүртгэлээс хасах тухай Санхүүгийн зохицуулах хорооноос тогтоол гарчээ. Энэ дагуу тус компанийг хасч, оронд нь “Дархан нэхий” ХК-ийн үнэт цаасыг оруулахаар болсон байна. ТОП-20 индекс нь 2014 оны арванэгдүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн шинэчилсэн багцаар тооцогдох ажээ.

Сануулахад, Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаат компаниудаас зах зээлийн үнэлгээ, арилжааны идэвхиэрээ бусдаасаа манлайлдаг шилдэг 20 компанийг ТОП-20 индекс гэж нэрлэдэг. ТОП-20 компанийн үнэт цаасны ханш эрэлт, нийлүүлэлтээсээ шалтгаалж буурах тохиолдолд индекс дагаад буурна, харин өсвөл дагаад л өсдөг юм.

Хуучин ТОП-20 индексийн жагсаалт

Б.МИШЭЭЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж