Тариа хийлгэнэ гэдэг хүүхэдэд төдийгүй томчуудад ч хэцүү байдаг. Тэр тусмаа цагийн тариа олон хоног хийлгэнэ гэдэг үнэхээр хэцүү гэдгийг хэн ч хүлээн зөвшөөрөх байхаа.
Атлантагийн хүүхдийн яаралтай тусламжийн эмч Amy Baxter нь Buzzy хэмээх бяцхан хөөрхөн зөгий зохион бүтээжээ.
Энэ бяцхан зөгийг тариурын зүү хатгах газрыхаа ойролцоо тавиад тариагаа хийхэд өвдөлт бас зүрхшээж айх зүйл юу ч мэдрэгдэхгүй юм байна.
Учир юу вэ гэвэл зөгийний 2 бяцхан далавч нь хүйтэн жинтэй бас зөгий нь маш хурдан чичирхийлэл үүсгэдэг. Энэхүү чичирхийлэл нь өвдөлтийн мэдрэмжийг тархинд хүрэхэд нь саад учруулдаг юм байна. Buzzy нь зөвхөн хүүхдэд зориулсан эд биш юм. Томчууд ч бас хэрэглэж болно. Мөн загатнасан газраа тавьчихад хөөрхөн “маажаад” өгөх юм.
Үнийн хувьд 40 ам.доллар юм байна.
Т.БИЛГҮҮН