“Танго” балетийн тоглолт болно

Хуучирсан мэдээ: 2014.11.14-нд нийтлэгдсэн

“Танго” балетийн тоглолт болно

-Төгсөшгүй тоглолт арванхоёрдугаар сарын 6,7-нд Дуурийн театрт болно.-

Дуурийн театрын уран бүтээлчид нэгэн сонирхолтой тоглолт хийхээр зэхжээ. Балетийн бүжгийг стандарт бүжгийн нэгэн төрөл болох Танго бүжигтэй хослуулан бүжих аж. Орчин үеийн залуусын хайр дурлалаар дамжуулаж өнөө үеийн нийгмийг харуулахыг зорьсон бүтээлийг балетчин Э.Эрдэнэжаргал дэлгэж байгаа гэнэ.

Хөгжим бүжгийн коллежийн багш Х.Алтангэрэл хөгжмийг нь бичиж, Дуурийн театрын захирал Б.Мөнхзул либреттог бичжээ. М.Од, Б.Саруул, А.Бэлгүдэ, А.Эрдэнэболд, У.Анужин Б.Пүрэв-Очир зэрэг уран бүтээлчид гол дүрд тоглох бол Дуурийн театрын уран бүтээлчид бүрэн бүрэлдэхүүнээрээ тус тоглолтонд оролцох аж. 

Эл тоглолт нь балетын техникийг танго бүжгийн хэмнэлтэй нэгтгэж байгаагаараа онцлог гэнэ. Урьд өмнө ийм төрлийн тоглолт тавигдаж байгаагүй бөгөөд бүжигчид уран бүтээлчдээс чамгүй чадвар шаардах нь ойлгомжтой. Тийм ч учраас Автриас мэргэжлийн хоёр багш ирж стандарт, аргентин танго бүжгийн гурван долоо хоногийн сургал зохион багуулж туршлага солилцсон байна.

Урьд өмнө Х.Гансүх бүжиг дэглээчийн рок балет сонгодог урлаг сонирхогчдыг гайхуулсан бол энэ удаад Төгсгөлгүй тоглолт залуусыг хөнгөн хөгжим, цоглог хэмнэлд хэрхэн дурлуулахыг тун удахгүй харах нь ээ.

Төгсөшгүй тоглолт арванхоёрдугаар сарын 6,7-нд Дуурийн театрт болох юм байна. 

Э.ТЭКҮ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж