Эхийн эндэгдэл буурчээ | News.MN

Эхийн эндэгдэл буурчээ

Хуучирсан мэдээ: 2010.03.10-нд нийтлэгдсэн

Эхийн эндэгдэл буурчээ

Улсын хэмжээнд энэ оны эхний хоёр сард 11 253 хүүхэд төрж, өмнөх оны мөн үеийнхээс 983 хүүхдээр буюу 9.6 хувь, амаржсан эх 11 219 болж, 991 эхээр буюу 9.7 хувиар нэмэгджээ. Нэг хүртэлх насандаа 243 хүүхэд эндэж, өмнөх оны мөн үеийнхээс 25 хүүхдээр буюу 11.5 хувь, 1-5 хүртэлх насандаа эндсэн хүүхдийн тоо 64 болж, 33 хүүхдээр нэмэгдсэн байна. Оны эхний хоёр сард долоон эх энджээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үед эндсэн эхийн тоо дөрвөөр буурсан үзүүлэлт юм байна. 1000 амьд төрөлтөд ногдох тав хүртэлх насны  хүүхдийн эндэгдэл 2010 оны эхний хоёр сарын байдлаар 27 болж, өмнөх оны мөн үеийнхээс гурваар өсчээ. Нялхсын эндэгдэл 22 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс нэгээр нэмэгджээ. Нялхсын эндэгдэл Увс, Ховд, Өвөрхангай, Баян-Өлгий, Архангай, Сүхбаатар, Дорнод аймагт улсын дунджаас 8-25-аар илүү байна.

Д.Цэцэн

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж