Боловсрол, шинжлэх ухааны яамнаас солонгос хүний бүтээсэн “Монгол хэлний толь” тайлбар номыг ерөнхий боловсролын сургуулиудад хүчээр тарааж байна гэсэн мэдээлэл гарсан юм. Энэ номыг Мүүний шашинд итгэгч Ё Бён Мү гэгч солонгос хүн "Улаанбаатар" дунд сургуулийн багш нартай хамтран бэлтгээд, бүх сургуулийн сурагчдад 30 мянган төгрөгөөр шахаж байна гэж шуугисан.
Энэ талаар тус яамны Хэвлэл мэдээллийн албанаас тодруулахад энэ нь ор үндэсгүй мэдээлэл гэлээ. Тодруулбал, БШУЯ-наас сурах бичгийг нэгдсэн журмаар ерөнхий боловсролын сургуулиудад олгодог бөгөөд солонгос хүний бүтээсэн тайлбар толь бичиг тараасан нь үндэслэлгүй мэдээлэл гэдгийг тус яамныхан онцлоод иргэд олон нийтийг дээрх худал мэдээлэлд автахгүй байхыг анхааруулав.
Л.ЦОГ