Македоны Александр гомо байсан уу?

Хуучирсан мэдээ: 2014.11.14-нд нийтлэгдсэн

Македоны Александр гомо байсан уу?

Македоны Александрын үеийн  бунхан дахь булш, 12.11.2014

Грекийн эртний хот Амфиполисийн бууринаас эртний бунхныг олжээ. Түүнд Македоны Александрын нууц амраг гэгдэх жанжин Гефестионыг оршуулсан байж магадгүй гэж үзэж байна. Энэ тухай Грекийн Соёл, спортын яамны хэвлэлийн мэдээнд өгүүлсэн байна.

Бунхны булшнаас хэмжээ, тансаг оршуулга хийсэн зэргээс нилээдгүй том  зэрэглэлийн түшмэл оршуулагдсан байж магадгүй гэсэн дүгнэлтийг  эрдэмтэд хийж байна. Тэндээс хадгалагдан үлдсэн  араг яс, шарилын үлдэгдэл олдсон бөгөөд түүнд нь ДНК-ийн шинжилгээ хийх ажээ.

Оршуулга нь МЭӨ IV зууны үеийнх гэнэ. Тэр үед Амфиполис нь Македоны хаант улсын том төвүүдийн нэг байжээ. Энэ булшийг Македониос олдсон хамгийн том эртний оршуулга гэж үзэж байна. Бунхныг барихдаа асар их хэмжээний боржин чулууг ашигласан байна.

Грекийн Соёлын сайд Амфиполисийн музейд энэ олдворын талаар дэлгэрэнгүй мэдээллийг арваннэгдүгээр сарын 22-нд  хийх гэнэ.

Гефестион нь Македоны Александрын дотны найз ба жанжин нь байсан юм. Мөн тэрээр хааны  нууц амраг байсан гэх таамаглал байдаг. Гефестион Дундад Азид өвөлжих үеэрээ өвчний улмаас нас барсан гэсэн таамаглалтай. Македоны Александр найзыг нь аварч чадаагүй эмчийг цаазлах тушаал өгч байсан гэх.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж