Фото: Andrew Cowie / AFP
Дэлхийн хамгийн өндөр хүн болох турк Султан Кесен (Sultan Kosen) дэлхийн хамгийн намхан гэгдэх Чандра Данги (Chandra Dangi) гэдэг балба хүнтэй уулзсан тухай The Telegraph сонинд өгүүлжээ.
Кесены өндөр нь 251 сантиметр бол Данги нь ердөө 54,6 сантиметрийн өндөртэй. Хүн төрөлхтний ер бусын төлөөлөгчдийн уулзалт Гиннессийн дээд амжилтын номын 60 жилийн ойгоор Лондон хотноо болжээ. Тэр хоёр бусадтайгаа адилхан биш хүмүүсийн амьдралын ээдрээтэй байдлын талаар ярилцжээ. Британийн нийслэл тэр хоёрт ихээхэн таалагдсан гэнэ.
Кесен дээд амжилтийн эзнээр 2009 оны наймдугаар сард тодорсон юм. Түүнээс өмнө Хятадын 236 сантиметрийн өндөртэй Бао Сишунь хамгийн өдөр хүн гэгдэж байлаа. Албан бусаар энэ жилийн наймдугаар сард нас барсан украин эр Леонид Стадник хамгийн өндөр хүнд тооцогдож ирсэн. Гэхдээ тэрээр алдар нэрээс зугтан өндрөө хэмжүүлэхээс бүрэн татгалзаж байлаа.
Дангийг Дээд амжилтын номонд 2012 онд 72 настайд нь бүртгэсэн байв. Тэр жижигхэн хүнийг балбын мод бэлтгэгч санамсаргүйгээр анхаараад Гиннессийн номонд бүртгүүлэх хэрэгтэйг зөвлөсөн байлаа. Данги өргөдлөө гаргаад бүртгэгдсэн байв. Үүнээс өмнө ийм ном байдгийг тэр огт мэдээгүй явсан гэнэ.
Гиннесийн дээд амжилтын ном 1950 оны дундаас түүхээ эхэлсэн бөгөөд жил бүр дэлхийн ер бусын амжилтуудын тухай шинэ цомог нь гарч байдаг.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР