Дэлхийн люкс ангиллын барааны 47 хувийг Хятадын иргэд худалдаж авдаг гэж Хятадын албан ёсны хэвлэл "Жэньминь жибао" сонин бичжээ.
Хятадын тансаг эдлэлийн зах зээлийг судалдаг компанийн илтгэлд бичсэнээр, "Хятадын хэрэглэгчид гадаадад аялахдаа дунджаар 1508 евро зардаг нь дэлхийн хамгийн том үзүүлэлт бөгөөд Европ, Америкийн хүмүүсийн хилийн чанадад зарах зарлагаас 3-5 илүү байна” гэжээ.
2013 онд дэлхийн люкс ангиллын бараа бүтээгдэхүүний 47 хувийг хятадууд худалдан авч 102 тэрбум долларыг зарцуулжээ. Үүнээс 28 тэрбум нь Хятадын нутагт бусад нь гадаадад зарцуулагдсан байна.
Хятадын хүн ам нь 1,3 тэрбумаас давсан бөгөөд одоо люкс ангиллын барааны зах зээл дээр 75 сая хэрэглэгчид байгаа гэсэн тооцоо байдаг. Тиймээс ч Хятадын иргэд тэр зах зээлд маш хүчтэйгээр нөлөөлж чадна.
Тансаг барааны хэрэглээний өсөлт нь татварын бодлого ба ДНБ-ний өсөлтөөс ч зөвхөн хамаарч байгаа биш нийгэм, соёлын хөгжлийн хандлагатай холбоотой. Баян орнуудын иргэд үнэтэй бараанд мөнгө хаях ёстой биш. Тиймээс Барууны соёлд баянаа харуулах нь дандаа сайнаар төсөөлөгдөхгүй. Харин хятадууд чинээлэг амьдралаа харуулахыг байж болох зүйл гэдэг. Үүний зэрэгцээ гадаадад аялах хүмүүсийн тоо Хятадад мэдэгдэхүйцээр өссөн юм.
Ийм хандлага удаан үргэлжлэхгүй. Хятад хөгжлийн тодорхой төвшинд хүрээд ижил барааг нутагтаа авч болохоор болно. Мөн өөрийн үнэтэй брэндүүдийг бүтээгээд ирэхээр заавал хилийн чанадаас люкс бараа авна гээд явах хэрэггүй болно хэмээн Хятадын Орчин үеийн олон улсын харилцааны дээд сургуулийн Дэлхийн эдийн засгийн шинжлэх ухааны хүрээлэнгийн захирал Чэнь Фэнъин хэлж байна.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР