Би
урлаг, дуу хөгжмөөр хүчилтөрөгч шигээ л амьсгалж амьдардаг хүн. Монгол
сайхан дуунуудаа сонсох их дуртай. Гэхдээ сайхнийг нь л… Уул нь бүгдий
нь л сонсмоор байш д! Даанч манай хэдэн уран бүтээлчид тоотой хэдээс
бусад нь яаж дуулхаа мэддэггүй юм уу, сайныг гаргахаасаа залхуурдаг ч юм
уу ёстой бүү мэд. Нэг бол хуулаад хусчина эсвэл нүглийхээ нүдийг
нэгдүгээр гурилаараа сайхан хуураал .. Зуурсан гурил гашилдаг жамаар урт
насалж удаан жаргах буянгүй бүтээлүүдтэй чаваас!
Миний хамгийн дургүй нь 3 охин, нөгөө олон комершиал хип хопууд,
дээр нь тэр Gee мий ч багтанаа дуусах хаа байсын .. BX, Энхзол, манай DZ
өвөө, киви бас ялгаагүй ээ яджийтал, Эгшиглэн г.м нөгөө олон хоолойтой
чадвартай үгүй мэдэгдэхгүй баахан одонцор ухаантай гарууд. Өө тийн манай
ганган ч юм шиг гүү ч юм шиг, мэддэг ч юм шиг, мэддэггүй ч юм шиг Болд,
Quiza мэт ч бас хэцүү нөхдүүд дээ. Copy paste -г өөрийн мэт чамбай
нямбай 100% гүйцэтгэлтэй хийнэ. Ариунаа эгч байна. Бас орон гаран
талдаа. Үнэндээ тэр олон дуунаас нь 1 нь л толгойд үлджээ. 1 ч гэсэн
байгаа нь их юм даа.