Хуучирсан мэдээ: 2010.07.07-нд нийтлэгдсэн

Элбэгдорж Ренчино

Монголын хувьсгалчдыг нэг нэгээр нь
цааш
нь харуулсан Элбэгдорж Речино гэгч хэн байв. Тэрээр Монголын түүхэнд
богинохон хугацаанд орж ирсэн шигээ маш богинохон амьдрал туулсан хүн
байжээ.

Тэрээр 1888 оны 5 сарын 16 нд өнөөгийн

ОХУ-ын харьяа БН Буриад улсын Баргузинскийн районд малчны гэрт төржээ.
1899 онд сургуульд элсэн суралцаж байхдаа олигтой амжилт үзүүлээгүй тул
нэг хэсэгтээ сургуулиас завсардаж байсан байна.

Vнэндээ оросоор бол Элбэг Доржиевич
Ренчино гэсэн нэртэй байсан бололтой. Тvvний нэр чухамдаа яаж бичигдэж
бай­сан нь тодорхойгvйн нэгэн адил тэр єєрєє чухам ямар vзэлтэн, хэний
даалгавраар ирж хэрхэн эрх мэдэл олж авсан нь эдvгээ болтол оньсого
хэвээр. 1910 оны vед Петербургийн их сургуулийн хууль зүйн факультат
суралцаж байсан. Тэрээр ардын уран зохиол зүйр цэцэн үгс ихэд сонирхож
байсан нь түүний хэд хэдэн орчуулгын бүтээлээс харагддаг.

1915-1916 онд Монголд экспедиц дагаж
хэд
хэд ирсэн ба "Монголын бөө мөргөл", "Монголын эдийн засгийн район"
хэмээх хэд хэдэн өгүүлэл нийтлүүлж байжээ. 1916-1917 онуудад Чита мужид
статистикийн чиглэлээр ажиллаж байсан байна. Тэр vедээ коммунист болсон
боловч удалгvй намаасаа гарч эсер намд орсон, дараахан нь Шумяцкий
нартай хувьсгалт нууц байгууллагад зvтгэж явсан байх юм.

Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж