“Lady Gaga”-гийн ээлжит шуугиан

Хуучирсан мэдээ: 2010.07.07-нд нийтлэгдсэн

“Lady Gaga”-гийн ээлжит шуугиан

“Lady Gaga”-гийн ээлжит шуугиан- ”Alejandro”

Бичсэн: Any

2009 онд “Хамгийн
сонирхолтой хүмүүс” нэвтрүүлэгт оролцож Барбара Уолтерсд ярилцлага өгч
байх үедээ “Lady Gaga” (Лейди Гага) өөрийгөө бисекс гэдгээ илчилж
шуугиан тарьсан бөгөөд “Poker Face” дууныхаа клипээр ижил хүйстнүүдийн
асуудлыг хөгжмийн ертөнцөд гаргаж тавьж байсан юм.
Тэр мөн АНУ-ын Вашингтон хотод ижил хүйстнүүдийн жагсаалд
оролцож,
“Out” сэтгүүлийн хавтсан дээр зургаа тавиулж, ижил хүйстнүүдийг
доромжлохын эсрэг тэмцдэг “GLAAD” байгууллагаас “Гайхалтай жүжигчин”
шагнал хүртэж байсан бөгөөд өөр олон үйл ажиллагаанд оролцож байсан.
Өнгөрсөн жил “MTV Video Music Awards” шагнал гардуулах ёслолын үеэр
тэрээр “Би бурханд болон ижил хүйстнүүдэд талархаж байна” гэж ярьсан
юм. Гэхдээ тэр “Alejandro” клип гарах хүртэл урьд нь хэзээ ч өөрийн
дууны видео клипнүүдээр энэ үзэл бодлоо ил илэрхийлж байгаагүй.
Өмнөх

видеонуудад тэр ирээдүйгээс ирсэн мэт тэргэн дээр сууж, эсвэл асар том
угаалгын ваннан дотор байгаагаар, эсвэл Beyonce-тай хамтран адал
явдалтай аялалд гарч байгаа мэтээр гардаг. Харин энэхүү сүүлд гаргасан
“Alejandro” видеогоо тэр өмнө байгаагүй илүү нухацтай хийсэн байна.
Зургийг нь топ загвар өмсөгчдийн зураг авдаг, Мадоннатай хамтран
ажилладаг Стивен Клайн авсан байна. Долоон минут үргэлжилдэг энэ
видеоныхоо талаар Лейди Гага “энэ бол ижил хүйстнүүд хэрхэн их зориг
гаргадаг, яаж нэг нөгөөгөө хайрладгийг би хүндэтгэж, тэднийг хайрладгаа
илэрхийлсэн бүтээл болсон” гэж “CNN” агентлагийн Ларри Кингэд өгсөн
ярилцлагынхаа үеэр ярьсан байна.
Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж