Улсын хилээр онц их хэмжээний валют буюу гурван сая 249 мянга 200 юань хууль бусаар нэвтрүүлсэн Б.Отгон баярт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр болох байсан чтодорхойгүй шалтгаанаар хойшилсон билээ. Анхан шатны шүүх хурлаар Чингэлтэй дүүрэгт өнгөрсөн сарын 25-ны өдөр болсон юм. Уг хэрэгт холбогдсон Б. Отгонбаярт онц их хэмжээний мөнгө улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, албан тушаалтанд хээл хахууль өгсөн гэмт хэрэг давтан үйлдсэн гэсэн үндэслэлээр зургаан жил нэг сарын хорих ял оноосон билээ. Тэрбээр хууль бус үйлдэлдээ Гаалийн ажилтан Т.Рэгзэнд 500 мянган төгрөг, Тагнуулын ажилтан Ц.Галсандамбад 17 сая, 185 мянган төгрөг өгсөн болох нь хэрэг мөрдөх явцад тогтоогдсон юм. Мөн хэрэгт холбогдогч Тагнуулын ажилтан Ц.Галсандамбад таван жил зургаан сар, Гаалийн байцаагч Т. Рэгзэнд албан тушаал эрхлэх эрхийг нэг жилийн хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэг дахин нэмэгдлүүлсэнтнй тэнцэх хэмжээний буюу 500 зуун мянган төгрөгөөр торгох ялыг Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр оногдуулсан. Гэвч хэрэгт холбогдогч дэээрх этгээдүүд шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд хандсан билээ. Тус давж заалдах шатны шүүх хурал энэ долоо хоногт болох аж.
Н.Түвшин
Н.Түвшин