Х.Баттулга IJF-д удирдах алба хашна

Хуучирсан мэдээ: 2014.11.13-нд нийтлэгдсэн

Х.Баттулга IJF-д удирдах алба хашна

Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулга Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны Бодлого хэрэгжүүлэх зөвлөлийн захирлаар томилогджээ.

Энэ томилгоог IJF саяхан болсон Удирдах зөвлөлийн хурлаасаа гаргаж, өнөөдөр Монголын жүдо бөхийн холбоонд албан ёсоор мэдэгдсэн байна.

Монгол хүн олон улсын холбоонд албан тушаал хаших болсон нь нэр хүндийн асуудал бөгөөд нөгөө талаар энэхүү томилгоо нь Монголын жүдо бөхийн холбооны ажлыг үнэлж буй үнэлэмж юм.

 

Б.БАТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж