Ардчилсан намын гүйцэтгэх зөвлөл өчигдөр хуралдаж, тус намын Үндэсний зөвлөлдөх хороо /ҮЗХ/-г арваннэгдүгээр сарын 14-нд буюу маргааш хуралдуулахаар тогтсон. ҮЗХ-ны хурлаар хэлэлцэх гол асуудал нь Ерөнхий сайдад нэр дэвшигч байх юм.
УИХ дахь Ардчилсан намын бүлгээс УИХ-ын гишүүн Р.Амаржаргалыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлж байгаагаа мэдэгдээд байгаа юм. Бүлэг нийт 35 гишүүнтэйгээс 27 нь уг хуралдаанд оролцож, 100 хувийн саналаар Р.Амаржаргал гишүүнийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлснийг дэмжсэн. Шинээр томилогдохоор олонхын санал авсан Р.Амаржаргалыг ҮЗХ-ны хурлаар оруулах бөгөөд хурлын үеэр гишүүдийн олонх түүнийг дэмжвэл Ерөнхий сайдаар томилогдох боломж бүрдэнэ.
Д.ЦЭЦ