
Улсын их баяр наадам үзэх тусгай зөвшөөрлийг 13 мянга 600 автомашинд Замын цагдаагийн газраас олгох нь. Үүнд найман төрлийн зөвшөөрөл байна. Тухайлбал А, Б зогсоолд төрийн байгууллага, Д зогсоолд автомашины гадаадын элчин сайдын яамны автомашин зогсох юм байна. Харин наадамчид Г, М зогсоолд автомашины тавих аж. Энэхүү олон нийтэд олгох М зогсоол нь дотроо хоёр төрөл бөгөөд нэг нь зөвхөн Хүй долоо худагт очих машинынх бол хоёр дахь М зогсоол нь морь барианы газраас гадна төв цэнгэлдэх хүрээлэнд хүртэл зогсох боломжтой юм байна. Тус зөвшөөрлийг иргэд , аж ахуйн нэгж байгууллага ЗЦГ-ын жижүүр болон харьяа дүүргийн замын цагдаагийн тасаг , постуудаас өнөөдрөөс авч эхлэх юм байна. Дашрамд дурдахад “Г “ зөвшөөрлийг 8 000, Улаан “М” 10 000, Ногоон “М” 3 000 төгрөгөөр тус тус худалдаж авч болох нь.
Н.Түвшин