2015 оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ

Хуучирсан мэдээ: 2014.11.13-нд нийтлэгдсэн

2015 оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ

УИХ дахь МАН-ын бүлэг дүгнэлтдээ эдийн засгийн хямрал ирэх жил даамжирч болзошгүй байгаа тул 2015 оны төсөв, мөнгөний бодлогыг нягт уялдуулан, төсвийг хэмнэлттэй, үр ашигтай, бодитой байх талаар онцгой анхаарах шаардлагатай хэмээн дурдсан бол УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийг бүлэг төсвийн урсгал болон хөрөнгө оруулалтын зардлыг нэмэгдүүлэх боломжгүй, зардал хэмнэх, зарим нэг орлого бүрдүүлэх боломж байгааг анхаарч ажиллах шаардлагатай гэж үзжээ.

УИХ дахь АН-ын бүлэг нийслэлд зарим хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2015 онд санхүүжүүлэхээр шилжүүлэх, улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр 2015 оны төсвийн төсөлд тусгасан авто зам, гүүр, эрчим хүч зэрэг дэд бүтцийн зарим хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр Хөгжлийн банкны эх үүсвэрээр санхүүжүүлэхээр шилжүүлэх саналуудыг санал, дүгнэлтдээ тусгасан байна.

Төсвийн байнгын хороо төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийхдээ төсөвт байгууллагуудын бараа үйлчилгээний зарим урсгал зардлыг 5-30 хувиар, Засгийн газрын зарим тусгай сангуудын төсвөөс санхүүжих зардлыг 50 хүртэл хувиар, Үндэсний аудитын газрын зөвлөмжийг үндэслэн эрүүл мэнд, боловсролын салбарын тоног төхөөрөмж, их засварын зардлыг 30 хувиар тус тус бууруулах, бусад салбарын тоног төхөөрөмж, их засварын зардлыг “0”-лэх зарчмуудыг баримталсан хэмээн Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн танилцуулсан. Үүний дараа Төсвийн байнгын хорооноос гарсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж дуусан төсвийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж