Э.Бат-Үүл орлогч дарга нараа цомхотгох уу?

Хуучирсан мэдээ: 2014.11.13-нд нийтлэгдсэн

Э.Бат-Үүл орлогч дарга нараа цомхотгох уу?

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл  Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа, Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат, Зам, тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр, Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалай, Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ, Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл гэсэн зургаан орлогчтой.

Харин УИХ-ын Төсвийн байнгын хорооны хурлаар 2015 оны төсвийн төслийг  хэлэлцэж, Засаг дарга нарын орлогч, зөвлөхүүдийн орон тоог одоогийнхоос нэг дахин багасгахаар тогтсон. Тийм болохоор ирэх онд хоёр орлогчоо цомхотгоно гэсэн мэдээлэл гарсан юм. Өчигдөр хуралдсан Төсвийн байнгын хорооны хурлаас ийн шийдсэн. Гэвч хотын мэр уг шийдвэрийг дагахгүй нь бололтой. 

А.ШАРХҮҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж