Энэ оны арваннэгдүгээр сарын 11-ны байдлаар Монголбанк 11 тонн алт худалдан авсан байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад хоёр дахин өссөн үзүүлэлт аж. Өнгөрсөн онд УИХ-аас Ашигт малтмалын хуульд нэмэлт өөрчлөлт оруулж алтанд тавих рояльти татварыг 2,5 болгон бууруулснаар төв банкинд тушаагдсан алтны хэмжээ өсөхөд эерэгээр нөлөөлж буйг эдийн засагчид онцолж байна. Алт нь хөрвөх чадвартай ашигт малтмалд тооцогддог. Өөрөөр хэлбэл, алт нь хатуу валют юм.
2013 онд давхардсан тоогоор 1449 аж ахуйн нэгж байгууллага, гурван иргэнээс 6,041.9 кг алт худалдан авсан байдаг. Тэгвэл энэ оны 11 сарын байдлаар давхардсан тоогоор 1778 аж ахуйн нэгж, хувь хүн төв банканд алтаа тушаажээ.
О.САР