Малчны хүү Чингисийн одон хүртэнэ

Хуучирсан мэдээ: 2014.11.13-нд нийтлэгдсэн

Малчны хүү Чингисийн одон хүртэнэ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар  Чингис хааны одонг энэ жил академич, физикч Х.Намсрайд гардуулахаар болсныг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан  мэдээллээ.

Академич Х.Намсрай нь  1943 онд Завхан аймагт малчин ард Хавтгайн хүү болон мэндэлсэн бөгөөд  Москвагийн их сургуулийг 1968 онд төгсч, амьдралынхаа 46 жилийг физик-математикийн шинжлэх ухааны  салбарт  ажиллажээ. Тэрбээр физикийн салбарт Ертөнцийн бүтцийг  бүрдүүлэгч эгэл урт бүхий цэгэн бус онолыг боловсруулан квант физикийн онолд шинэ чиглэл гаргаж, дэлхийн физикчдийн дунд гарсан “Намсрайн онол”, “Намсрайн дөхөлт” гэсэн онол аргазүйн шинэ шийдэл томьёонууд бий  болгосон байна. Мөн математикийн салбарт  шинэ онол дэвшүүлснээс гадна эрдэм шинжилгээ судалгааны 120 гаруй бүтээл туурвисан эрдэмтэн юм байна. Энэ жил  төрийн дээд одон болох Чингис хааны одон-д салбар салбарын нэрт зүтгэлтнүүд нэрээ дэвшүүлсэн бөгөөд анх удаа шинжлэх ухааны салбарын эрдэмтэн хүртэх гэж  байгаа аж. Чингис хааны одонг гардуулах арга хэмжээ энэ сарын 23-нд төрийн ордноо болно.

С.ОТГОН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж