Ж.Чалмерсийн өмгөөлөгч давж заалдана

Хуучирсан мэдээ: 2010.07.07-нд нийтлэгдсэн

Ж.Чалмерсийн өмгөөлөгч давж заалдана

УИХ-ын гишүүн О.Чулуунбатыг төв банкийг тэргүүлж байх үед одоогоос дөрвөн жилийн өмнө  АНУ-ын иргэн Ж.Чалмерс банкнаас аккартатив гаргах нэрийдлээр 21 сая ам.долларын хохирол Монгол Улсад учруулсан билээ. Түүнд холбогдох хэргийн шүүх хурал өнгөрсөн тавдугаар сард товлогдсон ч шүүгдэгч шүүхээс оргон зайлсан юм. Тиймээс анхан шатны шүүхээс Ж.Чалмерсийн хэргийг түр хугацаагаар түдгэлзүүлж, харин түүнийг батлан даалтад гаргаж, гадуур байцаах хүсэлт гаргасан өмгөөлөгч Ц.Цэрэнжээ, Ц.Монгол нарыг тус бүр нэг сая төгрөгөөр торгосон билээ.  Гэвч анхан шатын шүүхээс гаргасан  шийдвэрийг Ц.Цэрэнжээ өмгөөлөгч эсэргүүцэн Давж заалдах шатны шүүхэд хандаж, гаргасан гомдлыг нь нийслэлийн Шүүх ирэх пүрэв гаригт хэлэлцэхээр боллоо. Энэ талаар Ц.Цэрэнжээ өмгөөлөгч гомдолдоо “Би Ж.Чалмерст холбогдох хэргийг анхаас нь өмгөөлсөн нь үнэн. Гэвч үйлчлүүлэгчдээ шүүхээс оргон зайлахыг зөвлөөгүй. Түүгээр ч үл барам дөрвөн жилийн турш эрх зүйн туслалцаа үзүүлсэн төлбөрөө ч авч чадаагүй байна. Тийм байхад надад торгуулийн арга хэмжээ авч байгааг эсэргүүцэж байна” гэсэн байна. Дашрамд дурдахад, О.Чулуунбатын хэргийг үүнтэй холбогдуулан сэргээн шалгаж байгаа юм.
Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж