Италийн “Наполи” клуб багийнхаа дасгалжуулагч Рафаэль Бенитестэй гэрээгээ сунгахаар хэлэлцээр хийж эхэлсэн байна. Бенитес “Напаоли”-д ирсэнээр тус клубыг шинэ төвшинд аваачиж, Италийн лиг болон Аваргуудын лигт тун амжилттай өрсөлдөж байгаа. Энэ улиралд плей-офф шатнаас мултарсныг эс тооцвол.
Уг нь Бенитесийн гэрээ 2015 онд дуусгавар болох учиртай. Тэгвэл “Наполи” клубын удирдлагууд түүнтэй дор хаяж нэг жилийн буюу 2016 он хүртэл гэрээ байгуулахаар ярилцаж байгаа аж. Мөн түүнийг багтаа дахин нэг жил үлдэнэ хэмээн найдаж байгаа юм байна.
Эх сурвалж: www.mminfo.mn