Монголын хөрөнгийн биржийн 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн үнэт цаасны арилжаагаар 20 хувьцаат компанийн нийт 138,910 ширхэг хувьцаа арилжигдаж, 54,578,745.00 төгрөгийн гүйлгээ хийгдлээ. Энэ өдөр “А” самбарт 17 компанийн 83,058 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 42,572,845.00 төгрөгийн, “Б” самбарт 2 компанийн нийт 2,010 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 1,237,500.00 төгрөгийн гүйлгээ хийгдсэн.
Энэ өдрийн багцын арилжаагаар 1 компанийн 53,842.00 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 10,768,400.00 төгрөгийн гүйлгээ хийгдсэн байна.
ТОП-20 индекс 15,341.64 нэгж буюу 0.16 %-иар буурсан үзүүлэлттэй байна.
Эх сурвалж: http://mse.mn