Ардчилсан намын гүйцэтгэх зөвлөл өнөөдөр 17.00 цагт хуралдаан зарласан юм. Уг хуралдаанаар Үндэсний зөвлөлдөх хороог арваннэгдүгээр сарын 14-нд буюу ирэх баасан гаригт хуралдуулахаар тов тогтоожээ. Түүгээр Ерөнхий сайдад нэр дэвшигчийн тухай хэлэлцэх юм.
УИХ дахь Ардчилсан намын бүлгээс өнөөдөр УИХ-ын гишүүн Р.Амаржаргалыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлж байгаагаа мэдэгдсэн. Бүлэг нийт 35 гишүүнтэйгээс 27 нь уг хуралдаанд оролцож, 100 хувийн саналаар Р.Амаржаргал гишүүнийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлснийг дэмжсэн байсан юм.
Г.ДАРЬ