&#34Дуулиан 2020&#34 тэмцээн эхэллээ

Хуучирсан мэдээ: 2014.11.12-нд нийтлэгдсэн

&#34Дуулиан 2020&#34 тэмцээн эхэллээ

"Их Талын Дуулиан" ТББ-аас жил бүр уламжлал болон зохион байгуулдаг Дуулиан 2020 тэмцээний 20 хүртэлх насны багуудын нээлтийн тоглолт өчигдөр Отгонтэнгэр Их Сургуулийн спорт танхимд эхэллээ. Өнгөрсөн жилийн "Дуулиан 2020" тэмцээний тэргүүн байрын шагналт Отгонтэнгэр Их Сургуулийн Жаргалсайхан дасгалжуулагчтай Шилүүснүүд баг 9-р сургууль төгсөгчдийн багтай тоглолоо.

"Дуулиан 2020" тэмцээний 20 хүртэлх насны ангилалд МУБИС-ийн Механик инженерийн сургууль, Мон-Алтиус, ЭМШУИС, ҮБТДС, СэлэнгэПресс, 9, 72-р сургууль төгсөгчдийн баг зэрэг нийт 16 багийн 180 гаруй хөлбөмбөгчид ур чадвараа сорин өрсөлдөх юм байна.

Эхний тоглолтыг Отгонтэнгэр Их Сургуулийн захирал Н.Энхзаяа нээж, "Дуулиан 2020" тэмцээний 20 хүртэлх насны ангилалд аваргын төлөө өрсөлдөж байгаа нийт баг тамирчдад амжилт хүссэн юм. Энэ тэмцээний отгон аварга Отгонтэнгэр Их Сургууль спортын олон төрлөөр оюутан залуусаа тэмцээн уралдаанд оролцуулж, амжилт арвинтай байдаг юм. Энэ сургуулийн хөлбөмбөг, сагсан бөмбөгийн багийн эзнээр одоогоос 28 жилийн өмнө тухайн үеийн Монголын шилдэг багуудын нэг Хөдөлмөр  нийгэмлэгийн Идэрчүүдийн шигшээ багт тоглож, Улаанбаатар хотын аваргаар түрүүлж байсан, 1986 оны Монгол Улсын өсвөр үеийн УАШТ-нд мөнгөн медаль хүртэж байсан ахмад хөлбөмбөгчин Р. Чулуунбаатар ажилладаг юм. Түүхийн хуудас сөхвөл 1986 оны өсвөрийн УАШТ-ний шигшээ тоглолтонд хөлбөмбөгийн шилдэг мастерууд болох Отгонсүрэн, Насанжаргал, Амарсайхан, Отгонбаяр, Баярсайхан нарын зэрэг Хөдөлмөр нийгэмлэгийн тамирчид МУГБ Г.Шархүү дасгалжуулагч багштай, одоогийн  Дуулиан 2020 тэмцээнийг санаачлагч спортын мастер Д. Тэрбаатар тэргүүтэй Хүч спорт хорооны багтай төв цэнгэлдэхэд тоглож 5:1-ийн харьцаатай Хүч хожиж алтан медалийн эзэн болж байсан түүхтэй.  Тухайн жил нь Алдарын өсвөрийн хөлбөмбөгчид хүрэл медалийн эзэн болж байсан юм. Ийнхүү нэгэн цагт шороон талбайд ширэн бөмбөг хөөж явсан спортын мастерууд хөлбөмбөгийн спортын хөгжилд өнөө хир нь өөрсдийн хувь нэмрээ орцуулсаар байгаагийн нэг тод жишээ нь Р.Чулуунбаатар, Д.Тэрбаатар, Д.Баярсайхан, И.Отгонбаяр нарын үйл ажиллагаанаас тод харагдаж байгаа юм.  Өнөөдөр болсон  Дуулиан 2020 тэмцээний 20 хүртэлх насны ангилалын тоглолтын  салхийг хагалсан Отгонтэнгэр  Их сургууль 9-р сургууль төгсөгчдийн багийн тоглолтонд 17:4-ийн харьцаатай талбайн эзэн баг хожлоо. Энэ тоглолтын явцад багийн ахлагч Э.Баасандорж нийт 4 гоол оруулжээ. Тэрээр өнгөрсөн жил 8 дах удаагийн Дуулиан 2020 тэмцээний шилдэг тоглогчоор шалгарч хөлбөмбөгийн эх орон Бразил улсад аялах эрхээр шагнуулсан юм. Дуулиан 2020 тэмцээний 20 хүртэлх насны дараачийн тоглолт өнөөдөр 17 цагаас Мон-Алтиус дээд сургууль дээр Мон-Алтиус ХААИС-ийн багийн хооронд болох юм байна.

Эх сурвалж: http://likenews.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж