© AP Photo/ Sergei Grits
Голландын мэргэжилтнүүд, Украины зүүн нутагт сүйрсэн Malaysia Airlines компанийн Боинг онгоцны зорчигчдын цогцсын шинэ тасархайнуудыг олсон тухай мэдээлж байна.
Амстердам-Куала-Лумпурын чиглэлийн нислэг хийж байсан "Malaysia Airlines" компанийн Boeing 777 онгоц долдугаар сарын 17-нд Донецк мужид сүйрсэн юм. Онгоцонд явсан 298 хүн бүгд амь үрэгдсэн. Киев Оросын талыг баригч сайн дурынхныг энэ хэрэгт буруутгасан бол тэд хариуд бидэнд тийм өндөрт яваа онгоцыг унагах зэвсэг байхгүй гэж байв.
Нидерландын эрлийн хэсгийн тэргүүн Питер-Яап Аальберсбергийн мэдэгдснээс иш татан ослын газраас амь үрэгдэгсдийн шинэ хэсэг үлдэгдэл олдсон гэж NOS телерадиоb компани мэдээлэв. Мөн нутгийн хүмүүс хоёр зорчигчийн биеийн байцаалтыг олсноо мөрдөн байцаагчдад дамжуулсан байна. Харин Аальберсберг хичнээн зорчигчдийн цогцосны хэсэг олсон гэдгийн тоог тодруулан хэлээгүй байна. Ослын газраас шарилын хэсгүүд олдож байгаагаас онгоцны сэгийг цуглуулах ажиллагааг эрлийнхэн түр зогсоожээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР