Хүчтэй цасанд АНУ-ын баруун эрэг дарагдлаа. Цасан шуурга Миннесота, Висконсин мужуудад хэд хоног үргэлжилж байгаа ба энэ үед гэнэтийн болох цаг уурын энэ үзэгдлийн талаар мэргэжилтнүүд сануулга өгч байна. Агаарын хэм ихээхэн буурснаас эмнэлэгүүдэд хөлдсөн, бээрсэн хүмүүс олноор ирж байна.
Цасан шуурганы улмаас Миннесота мужид нэг хоногийн дотор зам тээврийн осол зуу гаруй удаа гарч хоёр хүн амь алджээ. Цагуурчдын сүүлийн мэдээгээр Миннесота, Висконсин мужуудад агаарын хэм -12 градус болж, салхины хурд секундад 23 метр хүрч байна. Энэ долоо хоногийг дуустал цаг агаар хүйтэн байх талаар мэдээлжээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР