Улс төрд үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан Хөвсгөл аймгийн АН-ын гишүүд дэмжигчид УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатад шаардлага хүргүүлжээ. Уг шаардлагад “АН 2009 оноос хойш 4 удаагийн сонгуульд дараалан ялалт байгуулж Шинэчлэлийн Засгийн газар байгуулан урьд өмнө байгаагүй бүтээн байгуулалтын ажил хийж ирсэн нь жирийн гишүүд, нийт ард иргэдийн талархлыг хүлээгээд байгаа билээ. Гэвч МАН-ын бүлгээс гаргасан турхиралтыг дэмжин өөрийн намаас байгуулсан Засгийн газар, Ерөнхий сайдыг огцруулахад УИХ дахь манай намын бүлгийн зарим гишүүд урваж эсрэг кноп дарсан нь намын бодлогын дүрмээсээ урвасан увайгүй үйлдэл болсон. Гэтэл албан тушаалд хэт дурлан намаасаа урвасан нөхөд дараагийн Засгийн газрыг байгуулахад Ерөнхий сайд, бусад сайдын суудал горьдож байгааг бид эрс буруушааж байна. Намаасаа урвасан Р.Амаржаргалыг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлж байгааг эсэргүүцэж, бүлгийн шийдвэрийг эргэн харах шаардлага хүргүүлж байгааг хүлээн авна уу. Цаашид намын дүрэм журмыг чандлан дагаж, намын бодлогыг зөрчих, урваж шарвах асуудлыг хатуу хориглож, зөрчсөн этгээдүүдэд дүрмийн дагуу хариуцлага оноож байхыг шаардаж байна “ гэсэн байна.
С.ОТГОН