Хуурай арьсыг арчлах арга

Хуучирсан мэдээ: 2010.07.07-нд нийтлэгдсэн

Хуурай арьсыг арчлах арга

Арьс холцруутаж, таталдаж, үрчийх нь хуурайшиж буйн шинж. Арьсанд тэжээл дутагдаж, хэт их хуурайшвал улайж хорсон, тууралт гарч болзошгүй. Экземтэй арьсанд хуурайшил бүр ч аюултай.
Хэрхэн арчлах вэ?  Хуурайшихаас хамгаалахын тулд савандаж  угаахаас зайлсхий.  Үүний оронд хуурай арьсанд зориулсан чийгшүүлэгчтэй, зөөлөн цэвэрлэгч шингэнээр угаагаарай.  
Хэтэрхий хуурай арьстай бол нүүрээ зөвхөн орой бүлээн усаар угааж байгаарай. Учир нь орой арьс маш их бохирдсон байдаг. Харин өглөө хүйтэн усаар угаахаа бүү мартаарай.
Энэ арга нь арьсны тослогийн хэмжээг тэнцвэржүүлдэг. Түүнээс гадна чийгшүүлэгч тосны найрлагад  усан  үзмийн үрийн тос болон dimethicone ( силиконы нэг төрөл) орсон байвал  сайн үр дүн өгдөг байна. Мөн арьсны гоо засалчид хуурай арьсны лосьон болон чийгшүүлэгч тос өдөр бүр түрхэж байхыг зөвлөдөг.
Үүнийг арьс  хэт хуурайшаагүй үед түрхэж, үд дунд арьс таталдаж эхэлвэл дахин түрхэнэ.
Үрчлээ сууж эсвэл арьс өнгөө алдах үед  зарим орой ретинол түрхэж дараа нь чийгшүүлэгч тосоо хэрэглээрэй. Гэхдээ орой бүр түрхэх хэрэггүй.
Шөнө унтахдаа алчууранд буурцгын сүү шингээж, нүүрэн дээрээ 10-20 минут байлгаарай.
Буурцаг нь үрэвслийн эсрэг үйлчилгээтэй бөгөөд арьсанд тэжээл өгдөг. Арьсандаа гүн чийгшил өгөхийн тулд долоо хоногт нэг удаа зөөлөн гуужуулагчаар угааж холцрууг арилгана. Ургамлын үрээс гаргаж авсан гуужуулагч арьсанд сорви үлдээдэг гэдгийг сануулъя.
Түүнээс гадна гуужуулагч байнга хэрэглэх нь арьсыг үрэвсүүлж,  улам гэмтээдэг тул байнга хэрэглэхээс зайлсхийгээрэй.
Бэлтгэсэн Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж