ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины зурагтай, алтан гадаргуутай iPhone утсыг худалдаалахыг зогсоожээ.
Учир нь Ерөнхийлөгч Путин өөрийн нэр болон зургийг ашиглаж байгаад дургүйцсэн учраас Путины зурагтай утасны худалдааг зогсоох шийдвэрийг Кремлиэс гаргасан байна.
18 каратын алтаар бүрсэн iPhone 5S утасны загварыг Италийн үнэт эдлэлийн Perla Penna компани бүтээн “Putinfon” хэмээн нэрлэсэн юм.
Ерөнхийлөгчийн зурагтай iPhone утсыг 4300 ам.доллараар худалдаалсан бөгөөд худалдаанд гарсан эхний өдрөө 44 ширхэг зарагдсан байна.
Т.БИЛГҮҮН