Ц.Билэгтэд 3.9 сая төгрөг нөхөн олгоно

Хуучирсан мэдээ: 2014.11.12-нд нийтлэгдсэн

Ц.Билэгтэд 3.9 сая төгрөг нөхөн олгоно

Цагдаагийн ерөнхий газрын дарга асан Б.Билэгтийн “Ажлаас хууль бусаар чөлөөлсөн” гэх гомдлыг өчигдөр Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны I шүүхэд хэлэлцжээ. Шүүхээс энэ хэргийг хянан хэлэлцээд Б.Билэгтийг ээлжийн амралттай байхад нь ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан нь  Хөдөлмөрийн тухай хуулийн 35-р зүйл ангийг зөрчсөн үйлдэл хэмээн үзэж, ажилд эргүүлэн томилох шийдвэр гаргажээ. Мөн ЦЕГ-ын даргаар С.Баатаржавыг томилсон тогтоол нь хууль зөрчсөн учраас С.Баатаржавыг эргүүлэн татаж, ажилгүй байсан хугацааны цалин болох 3.9 сая төгрөгийг олгуулахаар болсон байна.

Д.ЖАРГАЛ

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж