Цагдаагийн ерөнхий газрын дарга асан Б.Билэгтийн “Ажлаас хууль бусаар чөлөөлсөн” гэх гомдлыг өчигдөр Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны I шүүхэд хэлэлцжээ. Шүүхээс энэ хэргийг хянан хэлэлцээд Б.Билэгтийг ээлжийн амралттай байхад нь ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 35-р зүйл ангийг зөрчсөн үйлдэл хэмээн үзэж, ажилд эргүүлэн томилох шийдвэр гаргажээ. Мөн ЦЕГ-ын даргаар С.Баатаржавыг томилсон тогтоол нь хууль зөрчсөн учраас С.Баатаржавыг эргүүлэн татаж, ажилгүй байсан хугацааны цалин болох 3.9 сая төгрөгийг олгуулахаар болсон байна.
Д.ЖАРГАЛ