АН-ын ҮЗХ-ны хурлаар баталсан тогтоолыг засварласан талаар эх сурвалж мэдээллээ. Өөрөөр хэлбэл ҮЗХ-ны хурлаар хэлэлцэж олонхийн саналаар баталсан тогтоолыг хурал даргалагч Д.Баттулга, Э.Бат-Үүл нар засварлан “ЕРӨНХИЙ САЙДЫГ ТОДРУУЛАХ БОЛОН” гэдэг үгийг нэмсэн байна.
ҮЗХ-ны хурлаар баталсан тогтоол: Ардчилсан намын Үндсэн дүрмийн 6 дугаар зүйлийн 6.4.9.7 болон 6.4.9.17 дахь заалт, Үндэсний Зөвлөлдөх Хорооны гишүүдийн саналыг үндэслэн тогтоох нь:
- Засгийн газар байгуулах асуудлаар Парламентад суудалтай намуудтай зөвшилцөн, Үндэсний Зөвлөлдөх Хорооны хуралд танилцуулж шийдвэрлүүлэхийг УИХ дахь Ардчилсан намын бүлэгт зөвшөөрсүгэй.
ҮЗХ-ны хурлаар баталсан тогтоолыг засварласан нь: Ардчилсан намын Үндсэн дүрмийн 6 дугаар зүйлийн 6.4.9.7 болон 6.4.9.17 дахь заалт, Үндэсний Зөвлөлдөх Хорооны гишүүдийн саналыг үндэслэн тогтоох нь:
- Ерөнхий сайдыг тодруулах болонЗасгийн газар байгуулах асуудлаар Парламентад суудалтай намуудтай зөвшилцөн, Үндэсний Зөвлөлдөх Хорооны хуралд танилцуулж шийдвэрлүүлэхийг УИХ дахь Ардчилсан намын бүлэгт зөвшөөрсүгэй гэж өөрчилсөн байна.
С.ОТГОН