АН Фракцийн эрх ашгийг хойш тавьжээ

Хуучирсан мэдээ: 2014.11.12-нд нийтлэгдсэн

АН Фракцийн эрх ашгийг хойш тавьжээ

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр хуралдаад Ерөнхий сайдад УИХ-ын гишүүн Р.Амаржаргалыг нэр дэвшүүлэхээр хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь санал нэгдэж, дэмжсэн тухай мэдээллийг бид хүргэсэн билээ. Тэгвэл хуралдааны үеэр бүлгийн гишүүд “Фракцийн эрх ашгаа хойш тавьж, улс орны эрх ашгийг тэргүүнд тавьсан бодлогын шийдвэрийг гаргах ёстой. Энэ удаагийн Засгийн газрыг байгуулахдаа фракцийн эрх ашигт уях биш, түүнээсээ татгалзаж, Мэргэжлийн Засгийн газрыг байгуулахад анхаарах ёстой” гэж үзсэн байна. Ийм байр суурийг УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, УИХ-ын гишүүн Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр нар хэлсэн тухай яриа Төрийн ордонд дуулдаж байна.

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат өнөөдөр хэвлэлийнхэнд мэдээлэл хийх үеэрээ “Өнөөдрийн хуралдааны талаарх мэдээллийг маргаашнаас эхлэн нээлттэй болгоно” гэдгээ мэдэгдсэн юм.

Г.ДАРЬ 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж