Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн 10-р сард 14 хоногийн дотор томоохон хар тамхины хэд хэдэн хэргийг илрүүлсэн. Харин энэ үеэр “Extacy” хамтлагийн нэг гишүүн хар тамхины хэрэгт холбогдсон гэж зарим хэвлэлээр мэдээлсэн билээ. Тэгвэл үнэхээр хамтлагийн нэг гишүүн хар тамхины хэрэгт холбогдож байж. Харин жилийн өмнөх хэргийг сэтгүүлч андуурч бичсэн гэдгийг албаны эх сурвалжууд хэлж байгаа юм.
Мөн нэг сонирхолтой зүйл нь “Extacy” хамтлагийн нэр нь нэг төрлийн мансууруулах бодисын нэр гэдгийг ч мэргэжлийнхэн батлан хэлж байгаа. Энэ нь нэг талаараа хар тамхийг сурталчилж байна ч гэж үзэх хүмүүс байгаа юм. Гэсэн ч хамтлагийн продюсор Ж.Алтанцэцэг “Хар тамхины нэршил биш. Эрч хүч, доргио гэсэн утгатай үг” хэмээн мэдэгджээ.
А.ШАРХҮҮ