Хог дээр амьдардаг хүүхдүүд сургалтын төвтэй болно

Хуучирсан мэдээ: 2014.11.12-нд нийтлэгдсэн

Хог дээр амьдардаг хүүхдүүд сургалтын төвтэй болно

Мобиком компаниас хэрэгжүүлсэн “Зүрх бүхний төлөө” хөтөлбөрийн шилдэг оролцогчоор тодорсон Гавьяат жүжигчин И.Одончимэг төслөө хэрэгжүүлж эхэллээ. Тэрээр “Улаанчулуутын хогийн цэг дээрх хүүхдүүдэд боловсрол олгоход дэмжлэг үзүүлэх” төслийг боловсруулсан.

Улаанчулуут бол Улаанбаатар хотын хамгийн том хогийн цэг. “Харилцааны хөгжил” төрийн бус байгууллага тус цэгт амьдардаг айл өрхийн хүүхдүүдэд боловсрол олгох төрөл бүрийн сургалт явуулдаг ажээ. Эл төслийн зорилго нь Улаанчулуутын хог орчмын хүүхдүүдэд сургалтад хамрагдах орчин нөхцлийг нь сайжруулах, нийгэм олон нийтэд тэдний амьдралын нэгээхэн хэсгийг таниулахад оршиж байгаа юм байна.

Уг төслийг Мобиком корпорацтай хамтарсан 80 сая төгрөгийн санхүүжилттэй хэрэгжүүлж байгаа юм байна. Гавьяат жүжигчин И.Одончимэг 14 хоногийн өмнөөс төслөө хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд удахгүй дотор засал чимэглэлээ хийж дуусгахад бэлэн болжээ.

Э.ТЭКҮ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж