Немцийн Оберхаузен хотын далайн сангийн Пауль наймаалж Дэлхийн аваргын хагас шигшээ тоглолтод Испанийн дарцагтай саванд нь орогнон германчуудыг хожигдоно гэж таав. Энэ зөнч наймаалж Германы өмнөх тоглолтуудыг тааж ганц ч удаа алдаагүй түүхтэй. Герман-Испанийн багуудын тоглолт долдугаар сарын 7-нд Аваргын хотноо болно.
Германы тоглолтын өмнө усан санд нь дотроо хавчтай хоёр хайрцгийг хийдэг бөгөөд наймаалж аль хайрцгийг сонгосноор түүний таавар гардаг. Хайрцаг бүрт нь хоёр орнуудын далбааны зургийг наасан байгаа. Ийм маягаар хайрцгийг Австрали, Гана, Англи, Аргентины багуудыг хожно гэдгийг хэлж өгсөн ба хожно ялагдахыг ч таасан байна. Энэ мягмар гаригт наймаалж хожно хайрцгийг илүүд үзэв. Энэ наймаалж хөлбөмбөгийн тоглолтуудын талаарх тааврыг 2008 оны Европын аваргын тэмцээний үеэс хэлж эхэлжээ. Тэр үед наймаалж Германы багийн тоглолтын дүнг 80 хувиар таасан байв.