АН-ын бүлэг өнөөдөр Ерөнхий сайдад хэнийг дэвшүүлэх асуудлаар хуралдаж Р.Амаржаргал, Ч.Сайханбилэг, Д.Ганбат нарыг нэр дэвшүүлэхээр болсон. Гэвч АН-ын дарга Н.Алтанхуяг нэр дэвшигчдийг дэмжихгүй гэдгээ илэрхийлж бүлгийн хуралдааныг орхин гарсан юм. Иингээд Ерөнхий сайдад нэр дэвшигчийг Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцөх ёстой хэмээн бүлгийн хуралдааныг завсарласан.
АН-ын бүлэг өнөөдөр үдээс хойш дахин хуралдахгүй бөгөөд маргааш 10.00 цагт бүлгийн хуралдааныг зарлажээ.
С.ОТГОН