Хуучирсан мэдээ: 2014.11.11-нд нийтлэгдсэн

Японы мэргэжлийн сүмогийн арваннэгдүгээр сарын барилдаан буюу Кюүшю башёгийн гурав дахь өдрийн барилдаан дууслаа.

Мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал Точиозаг давсан бол 70 дахь их аварга Харүмафүжи Д.Бямбадорж мегаширигийн 2-оос барилдаж байгаа Такаясүд уналаа. Мөн сэкиваки Ичиножёо А.Ичинноров Аойямаагаар хоёр дахь, Кёкүтэнхо Н.Цэвэгням Китатайкигаар гурав дахь даваагаа авлаа. Эхний хоёр өдөр дараалан ялагдаад байсан озэки Гоэйдо комүсүби Икиойгоор эхний даваагаа авсан байна.

Башёг гурван өдрийн дараах байдлаар Хакүхо, Какүрюү, озэки Кисэносато нарын 9 бөх 3 даваатай тэргүүлж байна.

Маргааш Хакүхо Такарафүжитай, Харүмафүжи Точиозантай, Какарюү магаширигийн 2-ээс барилдаж байгаа Тоёохибикитэй тус тус барилдана.

Ч.БОЛ

Даваа гаригийн/11.10/ бэлтгэлийн зургийг сонирхуулж байна.

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж