Shakira шинэ цомог гаргана

Хуучирсан мэдээ: 2010.07.06-нд нийтлэгдсэн

Shakira шинэ цомог гаргана

Олон хит дуугаараа дэлхийн хөгжмийн ертөнцөд өөрийн гэсэн байр сууриа эзэлсэн Колумбын дуучин Shakira шинэ цомог гаргах болсон тухайгаа албан ёсоор мэдэгдлээ. Тэрбээр энэхүү шинэ цомгоо “Sale El Sol” хэмээн нэрлэсэн бөгөөд цомогт багтсан дуунуудаа англи болон латинаар дуулсан байна. Шинэ цомгийнхоо талаар “Энэхүү цомогт маань хүнд рок стилийн болон уянгын дуунууд багтсан. Тиймээс та бүхэн энэхүү цомгоос маань цоо шинэ Shakira-тай танилцах болно. Би энэхүү цомогтоо маш их хүч хөдөлмөр зарцуулж хийсэн. Учир нь энэхүү цомог миний хөгжмийн ертөнц дэх амьдралын шинэ үеийн эхлэл юм. Тиймээс өмнөх хэв маягаа эвдсэн, шинэлэг уран бүтээлийг фэнүүддээ хүргэхийг зорьсон” хэмээн ярьжээ.
Дуучин бүсгүй шинэ цомгоо энэ өвөл худалдаанд гаргахаар төлөвлөөд байгаа аж.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж