Zaxton гэх хоёр настай хүүгийн нэг гар нь гурван хуруугүй төржээ. Тиймээс түүний төрсөн ах өөрийн сурдаг “Leander” ахлах сургуулийнхаа технологийн багш болон найз нартайгаа хамтран дүүдээ хиймэл гар хийж өгсөн байна.
James Bell “Би эхлээд программ дээрээ яаж ажиллах вэ гэдгийг маш хурдан сурч эхэлсэн. Тэгээд анхны загваруудыг хэвлэж гаргаж үзсэн. Zaxton-д яв цав тохирсон гарыг хийх гэж бид цаг наргүй ажилласны ачаар яг тийм төгс гарыг хийж чадсан” хэмээн өгүүлжээ.
Т.БИЛГҮҮН